НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

“Томи Онлайн Худалдааны Платформ” ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийг www.tomi.mn цахим худалдааны нэгдсэн систем (цаашид “tomi” гэх)-д бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Та “tomi”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.

Хэрэглэгч нь “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, харгалзуулсан хэсгийг дарж, идэвхжүүлснээр “tomi”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

Хэрэв Та Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд зөвшөөрөл олгох "чагтлах товч"-ийг дарахаас татгалзах эрхтэй. Ингэснээр tomi нь таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах боломжгүй болох бөгөөд харин та tomi-г зориулалтаар нь бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

НЭГ. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО

Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

“tomi”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хэрэглэхэд хялбар, шинэлэг шийдэл бүхий цахим орон зайг бий болгох, боловсронгуй болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч нь энд зааснаас өөр зорилгоор хувийн мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.

Энэхүү Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

ХОЁР. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Зары ХХК байна.

Хэрэглэгч нь энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар info@tomi.mn болон 90900540 утасны дугаараар холбогдож, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.

ГУРАВ. ЦУГЛУУЛЖ, БОЛОВСРУУЛЖ, АШИГЛАХ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ

Мэдээлэл хариуцагч нь “tomi”-ийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ ХУГАЦАА

Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Мэдээлэл эзэмшигчээс устгах, эсхүл өөрчлөх талаар албан ёсоор шаардлага ирүүлээгүй тохиолдолд хадгална. Мэдээлэл эзэмшигчээс хувийн мэдээллийг өөрчлөх, устгах тухай албан ёсоор шаардсан тохиолдолд уг мэдээллийг шууд өөрчилнө, устгана.

Хэрэглэгчийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг 5 жил хадгална.

ТАВ. ТАВ. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

Мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль тогтоомжийн дагуу Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцүүлэн бүртгэлд оруулж, зөвхөн тогтоосон ажилтан, албан тушаалтанд хандах эрхийг олгоно.

ЗУРГАА. ГУРАВЛАГЧ ЭТГЭЭДЭД ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ, ХҮРТЭЭМЖ ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ

Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах, хүртээмж олгохгүй байх үүрэгтэй. Хэрэв Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах, хүртээмж олгох зайлшгүй шаардлага тулгарсан тохиолдолд Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Мэдээлэл эзэмшигчээс бичгээр зөвшөөрөл авна.

ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ

НАЙМ. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ХАРИУЦЛАГА

Мэдээлэл хариуцагч нь энэхүү Нууцлалын бодлогыг хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий ажилтан томилж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг байнга хэрэгжүүлж ажиллана.

Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлээгүй, түүнээс үүдсэн аливаа эрсдэл, хохирлыг бүрэн хариуцна.

ЕС. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ӨӨРЧЛӨХ, УСТГАХ

Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг томи-гийн системийн тохиргоо хэсэгт нэвтэрч өөрөө устгах, шинэчлэх боломжтой.

Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг өөрчлөх, устгах тухай албан ёсны шаардлага хүлээн авснаар мэдээллийг өөрчилнө, устгана.

АРАВ. БУСАД

Энэхүү Нууцлалын бодлого нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн шинэчлэгдэнэ.

Мэдээлэл хариуцагч нь Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд Хэрэглэгчийг урьдчилан мэдээллэнэ.